Монгол жуулчдыг осолдуулсан таксины жолоочид ял оноолоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

ОХУ-ын Алтайн БНУ-ын шүүхээс өнөөдөр нэгэн таксины жолоочийн хэргийг авч хэлэлцлээ.

Казахстаны иргэншилтэй, 35 настай тус жолооч 2022 оны долоодугаар сарын 21-нд Шебалинск дүүргийн Черга тосгоны дэргэдэх зам дээр “Toyota Previa” маркийн машинтай явахдаа жолооны ард унтжээ. Тэрээр хэргээ бүрэн хүлээсэн бөгөөд маш их ядарсан байсан гэж мэдүүлсэн байна. Үүний дүнд машин замын хашлага мөргөн, осолдсон байна. Машинд сууж явсан хоёр зорчигч нас баран, хоёр зорчигч хүнд гэмтсэн. Зорчигчид бүгд Монголын иргэн бөгөөд Ташаант боомтод очих гэж байсан байна.

Шүүхээс жолоочид 2,8 жил хорих ял оноож, 2,6 жил машин барих эрхийг нь хассан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top