"Рамсей 120" эрдэм шинжилгээний семинар болно

2023 оны 01 сарын 31

МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинар 2023 оны хоёрдугаар сарын 09-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулагдана.

Уг семинарт их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлачид оролцох юм.

Семинарт Монголын дараах тэргүүлэх эрдэмтэд илтгэл тавин хэлэлцүүлнэ.

Үүнд:

- Проф. Ц.Дашдорж, “Рамсейн онолын математик дахь зарим хэрэглээ”, МУИС

- Проф. М.Отгонбаяр,”Математикийн үндэслэлийн тухай Рамсейн үзэл ба логицист программ”, МУИС.

- Док. Б.Баясгалан, “Рамсейн бодлогууд Монголд”, Олонлог сургууль

- Академич Р.Гончигдорж, “Арифметикийн прогрессийн тухай Вандервардений теорем”, ШУА

- Док. Д.Ган-Очир, “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”, Монголбанк

- Док. Ч.Анхбаяр, “Рамсейн өсөлтийн онол”,  МУИС Академич Р.Энхбат, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага”, ШУА Семинарын гол зорилго нь Фрэнк Рамсейн Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах,  түгээн дэлгэрүүлэх, судлаачид өөр өөрсдийн салбарт хэрэглэн хөгжүүлэх, судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнгүүдээр санал бодлоо солилцоход оршино.

Бүрэн илтгэлийг ШУА-ийн МТТХ-ийн 2023 оны Эрдэм шинжилгээний бичигт хэвлэн нийтлэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top