НЭГДҮГЭЭР САРД: 519.8 кг алт худалдан авжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Монголбанк 2023 оны 1 дүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авжээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 1 дүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2023/01)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top