Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэлгүйгээр хүүхдийн мөнгө, халамжийг өөрөө авч байсан үйлдэл Баян-Өлгий аймагт гарчээ.
Тодруулбал, иргэн Б нь өөрийн хүүхдийг нас барсан байхад бодит байдлыг нууж, нэр дээр нь олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг сар бүр авч байжээ.
Тэрбээр энэ үйлдлийнхээ төлөө Нийгмийн даатгалын болоод халамжийн санд 14 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Тиймээс Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн Б-д Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
хороо дүүрэг нийгэмийн ажилчид нь ажилаа маш иуу бүүр маш муу хийж бна
Улсын бүртгэл муу ажиллаж байна гэсэн үг ш дээ жил бүр хүн амын тооллого хийдэг биздээ. Хүүхдийн мөнгөний бүртгэл дээр л гэхэд ямар их алдаа гарлаа төрийн албаны ажилтануудын ажлын үзүүлэлт дүгнэдэг баймаар юм
Эрх мэдэлтнүүдийн хулгайлсан 40 их наядтай харьцуулахад юу ч завшаагүй гэсэн тоо гарч байна.
Урд нь Баян-Өлгийд халамжаас хуурамчаар хэлгүй дүлий болж жүжиглээд мөнгө авч байсан хэрэг гарсан гэж сонсож байсан, НДГ-ын шалгасан гэсэн биздээ!?
40 н их наядаас их үү???