Иргэдээс 45.5 тэрбум төгрөг залилсан "Бэлтэс мөрөн"-гийн хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэвэрийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2595 иргэнээс 45.484.419.600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэрэгт Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, орон нутгийн цагдаагийн газрын хамтарсан 3 ажлын хэсгийн 50 гаруй мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд нийт 618 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lkoilk(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
Бадамсэд(103.26.195.34) 2023 оны 02 сарын 27

Койн цаашаа шаажээ

0  |  0
Зочин(202.126.90.145) 2023 оны 02 сарын 28

Гэнэт л нэх их ашиг олох зорилготойгоор хохирогчид нэр зүүгээд буй нөхөд өөрсдөө мөнгөө аваачиж өгчихөөд одоо болохоор төрөөс нэхэх зохимжгүй,харин хохироосон нөхдүүддээ хир хэмжээгээр буцаан төлөлт хийсэнээс нь хамаарч 10-25 жилийн ял олгох хэрэгтэй,ядаж л бусдад сургамж болог.

2  |  0
Монгол(66.181.160.31) 2023 оны 02 сарын 27

Ультима койн гэж иргэдээс их хэмжээний мөнгө татсан луйварчдыг шалгах газар байна уу

0  |  0
Top