"Бэлтэс мөрөн"-гийн шүүх хурал хойшилж, 9 яллагдагчийг цагдан хорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдаж, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу энэ сарын 27-ны өдөр хүртэл хойшилсон байна.

Мөн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий 9 яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийн талаар тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 4 сарын 07-ны өдрөөс 2022 оны 5 сарын 12-ны өдрийн хооронд нийт 213.032.414.032 төгрөгийг иргэдээс татан төвлрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45.491.459.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmn vbkm(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
Top