ХӨВСГӨЛ: 2595 хохирогчтой "Бэлтэс мөрөн"-гийн шүүх хурал болж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нар холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.05.01/ Хөвсгөл аймгийн шүүхэд эхэллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна.

Хэргийг эргэн сануулбал, нэр дурдагдсан есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 48,484,419,600 төгрөгийг залилсан байдаг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pp(103.168.34.42) 2024 оны 05 сарын 02

\n шуналаасаан болж хохиров

0  |  0
зочин(66.181.187.175) 2024 оны 05 сарын 01

тэнэгүүд мөнгөө алдсан хохино

0  |  0
Top