Эх сурвалж: "Кавказский узел”
Монголын Засгийн газар Халимагийн олон нийтийн зүтгэлтэн Батыра Боромангнаевыг Монголоос хөөн гаргах төлөвлөгөөнөөс татгалзлаа. Монголын улстөрчид, хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдийн хэлэлцээний үр дүнд Боромангнаевт АНУ руу нисэх боломж олгосон байна.
Бидний бичсэнээр Халимагийн олон нийтийн идэвхтэн Батыр Боромангнаев Казахстанаас Монголд улс төрийн орогнол авах зорилгоор ирсэн. Гэвч хилчид түүнийг нисэх буудлаас гаргаагүй юм. Монголын хүчний байгууллагынхан түүнийг ОХУ-д хүлээлгэж өгнө гэж сүрдүүлсэн хэмээн Батыр мэдэгдсэн билээ.
“Яблоко” намын Халимаг дахь салбарын тэргүүн Батыр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зүйлээсээ болж, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн мөрдлөг, шахалтад орсон юм. Түүнийг ОХУ-ыг Нацист Германтай зүйрлэсэн, эсэргүүцлийн жагсаал дээр зураг авсан зэрэг хэргээр мөрдөн байцааж байв.
Батыр Боромангнаев Улаанбаатар хотын "Чингис хаан" нисэх буудлын транзит зоонд тав хоносны эцэст "Korean Air"-ын онгоцоор АНУ-ыг зорьсон байна. Нисэх буудалд ажилладаг хүчний байгууллагын нэгэн офицер энэ мэдээллийг сэтгүүлчдэд өгчээ.
Батырын хувь заяанд ихэд санаа зовон, дэмжиж байсан "Лига Свободных Наций" хөдөлгөөний төлөөлөгчид ч түүнийг АНУ-д очих болсон гэдгийг баталж байгаа юм. Тус хөдөлгөөнөөс мэдээлснээр Батырыг АНУ явуулах гэж маш олон цагийн хүнд хэцүү хэлэлцээ хийсэн гэнэ.
“Чөлөөт үндэстнүүдийн лиг” буюу "Лига Свободных Наций" хөдөлгөөн Telegram хуудсандаа “Монгол Улс Халимагийн үндэсний зүтгэлтэнд улс төрийн орогнол олгож чадаагүй ч ОХУ-д барьж өгөхгүй гэсэн зарчимч бодлого баримталлаа” гэж бичжээ.
Батырын хувь заяаг шийдэхэд оролцсон Монголын өндөр албан тушаалтнуудын дунд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байлаа. С.Одонтуяа гуравдугаар сарын 1-нд нисэх буудалд очиж, түүнтэй уулзан, нөхцөл байдалтай нь танилцсан юм. Мөн хүний эрхийн талаар яриа өрнүүлсэн гэж УИХ-ын дэд даргын хуулийн зөвлөх Батбаяр Батболд Facebook хуудсандаа бичсэн байна.
Батыр Боромангнаев одоогийн байдлаар буюу гуравдугаар сарын 2-ны энэ өдөр хаана байгаа талаараа олон нийтийн сүлжээнд нийтлээгүй байна.
Сэтгэгдэл ( 13 )
Зохиолч Пүрэвдорж гэгч....гаднаас ирсэн монгол гэсэн болгоныг Израйль улс шиг ав гэнээ. Тэгж ч хормой султай эм шиг байж болохгүй байхаа. Манайх Израйльтай адилгүй ,ер нь гаднаас ирсэн болгоныг ах дүү гэж хөөсөрч авхыг эрмэлзэх хэрэггүй тэд одоо биш юмаа гэхэд хэдэн арван жилийн дараа шүдний өвчин болбол яана.....\nС.Одонтуяа нэг их сайндаан ч биш ирэх сонгуульдаа бэлдэж өөрийгөө рекламдаж байгаа царөй нь тэр....
Хамгийн боломжтой шийдлийг олж чадав бололтой. Одонтуяа Монгол Улсын Парламентын дэд даргын хувьд санаачлага гаргаж улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд хамгаалж чадлаа. Монгол улс ардчиллын 30 жилийн хугацаанд амуудлыг толгой дахж шийддэг, хараат бус улс болсныг харууллаа гэсэн үг. Цаашдаа бид ,Монголоо гээд ирсэн монгол угсааны хүмүүсээ эх орондоо авчихдаг болох биз ээ гэж найдаж байна. Израиль шиг.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n
Одоо л нэг санаа амарлаа, бидний л нэг монгол хүн шүү дээ! Баатар маань одоо алзахгүй байхаа. Одонтуяа гишүүндээ баярлалаа, бид зүгээр ч нэг сонгоогүй юм байна, энд тэнд гүйгээд л эвдрэл биш, Эвийн харилцаа үүсгээд л овоо доо Эвийн цавуу минь
Ene avgai odo hereggui hereggui
Showchinguud yumdaa zz
Orosiin tagnuul baij bolno shuu
Гаргалгаа зөв л байна ш дэ. Тэрүүгээр явах гайг энүүгээр дууддаггүй л байхгүй юү дэ зөв.
Монгол бооросын бөгс дологч адилхан махны машинар хэрчигч коммунист мангас тул монголд хэрэггй цаашаа чөөөт ертөнцийг чиглэсэн нь зөвөө хүү минь. АНУ-д очвол авралын бурхан тэнд байгаа ардчилал, хүний эрхийг хангагч орчин тэнд байгаа
Одонтуяаг энэ харин болждээ гэмээр санагдлаа
Болждээ. Ер дээр дооргүй л хэцүү байсан байхоо. Жижиг улсын том зовлон гэдэг л энэ байх.
Одонтуяа сонгуульдаа бэлдэж попров
Манайхан Орос ахаасаа шээс алдтлаа айсаар байгаад хөөж явуулав аа..