Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардууллаа

2023 оны 03 сарын 03

Улсын их хурлын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллах үеэрээ Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг хотонд нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаагийн гэр бүлд "Улсын аварга малчин", Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжидийн гэр бүлд "Улсын аварга малчин", Бугат сумын Биж багийн тариаланч Мухарын Нямсүрэнгийн гэр бүлд "Улсын аварга тариаланч"-ийн шагналыг гардуулав.

Улсын Аварга тарианланч М.Нямсүрэн нь газар тариалан эрхэлж, нутгийн халтар арвай тариалж, төмс хүнсний ногоо, малын тэжээл, хадлан бэлтгэн малчид болон ГИДЦГ-ын Б хэсгийг хангадаг ажээ.

Улсын Аварга малчин Н.Нанжид гэр бүл П.Гармаа нар нь 50 гаруй жил мал аж ахуй эрхэлж байна.

Энэ жил Бугат суманд цас их орсон өвөлжилт хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top