ШҮҮХ | Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн ял оноолоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 17

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ял оноосон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тав хоног үргэлжилсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэсэн байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ. Түүнчлэн Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараачаас эхлэн тооцох аж. Мөн шүүгчдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтыг хүчингүй болгож, цагдан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэлээ.

Ташрамд сануулахад тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгагдсан юм. Тэднийг 2024 онд анхан шатны шүүхээс 40 сая төгрөгийн торгууль оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэсэн байдаг. Улмаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.70) 2026 оны 04 сарын 18

Өөрсдөө идэж уугаагүйл юм бишүү бусдад боломж олгосон гэнэ үү тэр бусад нь өөрсдөө ялаа үүрнэ биз энэ шүүх бүр яачаа вэ?

0  |  0
Нэр үгүй(202.55.188.109) 2026 оны 04 сарын 17

Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй хэнбугайг ч шийтгэсүгэй. Signature The King of Mongolia.

0  |  0
Z(66.181.188.24) 2026 оны 04 сарын 17

Зөв бэлтрэг н ял багадсан бна

0  |  1
Top