УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2024.03.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, өнөөдөр /2024.03.13/ З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзэн дүгнэлтээ танилцуулсан юм.
Харин одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлагын хариуцлагын асуудлаар шүүх хурал үргэлжилж байна.
Сануулахад, энэ хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 29-нд болохоор тов гараад байсан ч шүүгдэгч З.Энхболд хуралдаа ирээгүй тул түүнийг албадан авч ирэхээр болж хойшлуулаад байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )