МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид З.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид өнөөдөр /2020.04.07/ Авлигатай тэмцэх газарт хандлаа.

Тэрбээр Ардчилсан намын ахлах зөвлөх З.Энхболдыг төрийн өндөр албан тушаал, улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудлыг шалгуулах өргөдөл, хүсэлт өгсөн байна.

Б.Галаарид өмнө нь "Цалиг" гэх кабелийн сувагтай холбоотойгоор эрх сунгуулах асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-нд хандаж, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой уулзан, хамтран ажилласны эцэст, телевизээ шилжүүлсэн тухай мэдээлж байсан. Улмаар хамтран эзэмшиж байсан телевизийн нэр өөрчлөгдөн, З.Энхболдын "Интер" гэх компанийн эзэмшил болсон тухай баримтууд байгаа талаараа мэдээлэл хийж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галаарийд гэж хөгшин(64.119.19.149) 2020 оны 04 сарын 07

Хөгширсөн юм байж Урд хөршид очоод яагий хөлсөлж аваад явдаг Хөгшин ухна даа.

0  |  0
Хөгшин ухна(64.119.19.149) 2020 оны 04 сарын 11

Хөгширсөн юм байж Урд хөршид очоод *** хөлсөлж аваад явдаг Хөгшин ухна даа.

1  |  0
bat(103.14.38.10) 2020 оны 04 сарын 07

Za daa Galaa mini demii yum hiij baigaa yum daa ,mungu tugrug baihgui ur zeelend orood tv suvgaa zarsan biz dee.harin ter hudaldaj avsan humuustee bayarlah heregtei.Tiim surtei ed hogshil munuu? heden huuchi camera l shu dee

0  |  0
Top