З.Энхболдод оноосон 40 сая төгрөгийн торгуулийн ялыг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 30

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ оны гуравдугаар сард болж, шүүгдэгч тус бүрд нь 40 сая төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулаад байсан юм.

Улмаар тэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял, шийтгэлийг эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд хандаад байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.240) 2024 оны 09 сарын 30

хэрэгсэхгүй болгоогүй байна улсын дээд шүүх л шийдэнэ дээ

0  |  0
Top