З.Энхболдын шүүх хурлыг маргааш хүртэл хойшлууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 18

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал  өнөөдөр /2024.01.18/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Гэвч уг хуралд гэрчийг оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг маргааш буюу нэгдүгээр сарын 19-ны 13.30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Сануулахад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.235) 2024 оны 01 сарын 19

Nuursiin hgaich naraa Shuui geecb heee\nZ.Enhhbold Yu hiisiin bee

0  |  0
зочин (202.55.188.109) 2024 оны 01 сарын 19

ямар хэрэг тарьсан болоод шүүх гэж байгаан бол битүү юм л бичсэн болохын энэ сэтгүүлч сурвалжлагч нар.

1  |  0
Top