Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өдөр тутмын “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт Монголын улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. “400 орд нэг нэг эзэнтэй гэж үзвэл 400 эзний уурыг хүргэчихээд байна” гарчигтай уг ярилцлагаас ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна. "Өглөөний сонин"-ы шинэ дугаарын тойм мэдээллийг ЭНД-ээс уншина уу.
НЭГ
Жил бүр авлигын индексээр манай улс хойшоо ухарсаар байхад АТГ-ын даргыг ажлаа сайн хийж чадаж байна гэж үзэх үү. Ийм байтал нөгөө л нэг дарга нь ажлаа хийгээд явж байгаа. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус УИХ томилдог.
ХОЁР
Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байгаа. Ер нь янз бүрийн яриануудад цэг тавих хэрэгтэй. Эдгээр яриа нь явсаар хонгилын шүүгч, хонгилын прокурор, хонгилын АТГ-ын байцаагч гэдэг нэршил хүртэл бий боллоо.
ГУРАВ
Хуулийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг сэргээхийн тулд “хонгилын” гэдэг хочтой бүх хүнийг зайлуулах ёстой. Одоо бол хууль зөрчдөг хүмүүсээсээ үтэр түргэн салах ажиллагаа явагдана. Энэ нь дараагийн томилогдох хүндээ ингэж ажиллаж болохгүй гэсэн асар том сургамж болж өгч байгаа.
ДӨРӨВ
Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр дахь жилээс нь хонгилд хэлмэгдэж байсан хүмүүс нь гарч ирээд яриад байна. Хэрэв энэ хүмүүсийн ярьж байгаа нь бусад баримтаар нотлогдвол хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцно. Тэр нь цагдаа, шүүхийн дарга хүрээд зогсох уу. Эсвэл бүр дээшээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь орооцолдсон юм уу мэдэх аргагүй.
ТАВ
“Энхболд тухайн үед ҮАБЗ-ийн гишүүн байсан хэрнээ энэ талаар мэдэхгүй байна гэж байхгүй” гэдэг хардлага яваад байна. Эрдэнэтийн 49 хувиар ҮАБЗ нэг ч хуралдаагүйн дээр Эрдэнэтийн 49 хувиар хийсэн Засгийн газрын хуралдааны материалыг бүгдийг нь надаас нуусан.
ЗУРГАА
Монголын төрд байсан давуу эрхийг эдлүүлээгүйн төлөө Ч.Сайханбилэг тэгвэл юу авсан юм. “Би давуу эрхээсээ татгалзъя. Та нар улсад тэдэн ам.доллар өг. Эсвэл тэдэн хувийг нь өг” гэж ярих ёстой байхгүй юу. Зүгээр өгч болохгүй. Монголын эрх үнэтэй.
ДОЛОО
Миний үгийг мушгих хэрэггүй. Үе үеийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах тухай ярьж байсан нь Монголын төрд авах тухай байсан юм аа. Үүнд Оросын тал ямар ч буруугүй. Засгийн газар нь давуу эрхээ эдлэхгүй гэсэн бичиг өгсөн болохоор ХХБ-д өгчихсөн.
НАЙМ
Төсвийн хөрөнгөөр 400 гаруй ордыг нээчихээд нээгээгүй юм шиг лиценз бичээд үнэгүй өгчихөж болохгүй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгаа Эрдэнэс Таван толгойн нүүрсний орд 6.7 тэрбум тоннын нөөцтэй гэдгийг та мэдэж байгаа. Гэтэл 2000 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед тэр газрыг хоосон газар гэж үзээд хайгуулын лиценз үнэгүй олгочихсон.
ЕС
Ерөнхийлөгчийн зүгээс Н.Алтанхуягт С.Эрдэнийг шүүмжил гэдэг үүрэг хэзээ ч өгч байгаагүй. Өгөх ч үгүй. Ерөнхийлөгч аль нэг намын дотоод асуудалд оролцохгүй. Н.Алтанхуяг эвслийн Засгийн газарт байж байгаад “Сонгууль ойртсон тул би явлаа” гээд явсан байх аа. Тэр ажлаа л хийж байгаа юм.
АРАВ
ШХАБ-ын тухайд маш хариуцлагагүй зүйл явж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ГХ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил нар маш хариуцлагагүй яриаг хэвлэлд өгч байна. Уг нь манай гадаад бодлого удаан хугацаанд тогтвортой байх ёстой.
Ярилцлагыг бүрэн эхээр нь "Өглөөний сонин"-оос унших боломжтой.
Сэтгэгдэл ( 12 )
Мөнгө\n Байла\nӨгч\nШүү\n\n.
Зев л унэнийг хэлж байгаа бололтой бугдийг шалгах хэрэгтэй
улсын өмчийг үнэгүйпдүүлж, хувааж идэх ажлыг эхлүүлсэн луйварчин бол энэ энхболд шүүдээ. хүн болгон мэдэж байгаа, олон юм хуцахаа боль.
Бэлтрэг ч Юу гэж ч худлаа хуцаж байж мэднэ, энэ бол тийм цэвэр хүн биш, Говь сүмбэрийн нүүрс угаах үйлдвэр, Таван толгойн оперотер ”Хишиг арвин индусртиал” компани гээд л явж өгнө, бас Толгойтын ОУ-ын экспедицийн 9 давхар байрыг Үнэгүй луйвардаж авсныг тэр Оюун эрдэнэ гэж попорогч нь Шалгах хэрэгтэй ш тээ, чадах болов уу,
Маш зөв ярьж байна, харин үүнийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож шийдэмгий тэмцэх хэрэгтэй, төрийн хүчийг тэдэнд мэдрүүлж дараа дараагийн луйварчидад сургамж болгох шаардлагатай байна
Битгий шаа л гэе даа
Ямар хэцүү юм бэ. Учир нь олдохоо байлаа. Тэнд нэг тарвага хошигороол Энд нэг гөлөг хуцаа л