Монголд нэвтрэх гэсэн рецедив гэмт хэрэгтнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Буриадын цагдаа нар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Узбекистаны иргэнийг Хиагтын боомт дээр баривчилсан байна. Гэмт хэрэгтэн Узбекистанд маш олон хэрэг үйлдсэнээс гадна залилангийн хэргээр иргэдэд 29 сая 750 мянган сумын (узбек мөнгө, 1$ нь 11,352.16 сом) хохирол учруулаад Узбекстанаас оргон зайлсан байжээ. Маш олон оронд орогнон, зугтаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтэн гэнэ.

Хэрэгтнийг Монголд нэвтрэх гэж байхад нь Узбeкиcтaны Цагдаагийн газрын мэдээллээр баривчилжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.130) 2023 оны 03 сарын 08

Төгрөгөөр бол 9 сая төгрөг залилсан юм байна. Ийм хүнийг тийм том гэмт хэрэгтэнд тооцож байхад Монголд 9 сая төгрөг луйвардсан бол торгоод л өнгөрөөнө биз хахаха. Монгол хулгайчид ивээлтэй улс шүү

4  |  0
Top