Монгол иргэн ОХУ-д 185 кг барагшун гаргах гээд баригджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

ОХУ-ын Алтайн хязгаарын гаалийн ажилтнууд олон улсын Ташаант боомт дээр хийсэн шалгалтаар хууль бус бараа нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоолоо гэж мэдээллээ.

Монгол иргэний машинд хийсэн үзлэгээр 49 ууттай зүйл илэрснийг шалган үзэхэд 185 кг барагшун байсан бөгөөд тэрээр ОХУ-д зарж борлуулах гэж байснаа хүлээн зөвшөөрчээ. Барагшуныг гаалийн мэдүүлгэдээ дурдаагүй, нууж хил давуулахыг оролдсон байна. ОХУ-ын Гаалийн газраас тус барааг 370 мянган рублийн үнэтэй гэж тогтоон хураан авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top