ОХУ-ын Алтайн хязгаарын Оҥдой аймагт энэ сарын 27-нд машины осол болж, хоёр хүн хүнд гэмтжээ.
Тус хязгаарын Цагдаагийн газраас мэдээлснээр Монголын 46 настай, эрэгтэй Toyota Voxy машинтай явж байгаад урсгал сөрсний улмаас УАЗ-31519 машинтай мөргөлджээ.
Ослын улмаас УАЗ машины 33 настай жолооч болон Тоёота машины зорчигч, 79 настай монгол иргэн хүнд гэмтсэн байна. Осолд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )