Тайланд улс энэ жил 30 сая гадаадын жуулчин хүлээн авах зорилго тавьж, жуулчдын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох ажил эхлүүлээд байна.
Тус улсын Цагдаагийн газраас Бангкок хотын Суварнабхуми нисэх буудалд хулгай хийдэг байсан Монголын гэмт хэргийн бүлэглэлийн гурван гишүүнийг баривчилснаа зарлалаа.
Япон, Тайланд, Канадын жуулчид түрүүвч, мөнгөө өнгөрсөн долоо хоногт хулгайд алдсанаа нисэх буудлын Цагдаагийн газарт мэдэгдсэний дараа нисэхийн видео камерын бичлэгийг шалгасан байна. Нийт хохирол 7575 ам.доллар болжээ.
Камерын бичлэгээс үзэхэд, гурван монгол эрэгтэй тэдний хамсаатан болох хоёр монгол эмэгтэй мөнгө солиулж байгаа жуулчдад дөхөж очин, хулгай хийж байгаа нь харагдсан байна. Гурван эрэгтэйг барьж чадсан ч хоёр монгол эмэгтэй зугтсан тул одоо эрэн сурвалжилж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Манай 76 г Тайланд явуулчуул баригдахгүй шаандөөөөө
Юу яриад байгаан, энэ зун 400 сая жуулчин ирнэ. Амалжийна.
mgl chuud uurchlugduhgui bol muu ner haa yavsan gazraa gargah yum aa erhen darga nar n hulgai hiine erged yavsan gazraa hulgai hiine mgl chuud min ee muu neriig husavch arlahgui gej mgl hun delhiid nuurgui bolj ee deeguur darga nar hulgai hiij ardtumen ha yavsan gazraa hulgai yathan oron boloo
;дотроо парламентын гишүүд нь хулгай хийнэ гадагшаа иргэд нь хулгай хийнэ ёстой нэг ёрын муухай орон болж дээ хөөрхий
Одоо монголд жуулчин ирэхгүй. Хэн хулгайч нарыг харах гэж ирэх вэдээ.