Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд АНУ-ын Вашингтон хотоос БНСУ-ын Инчён нисэх буудлаар дамжин, Монголд очих гэж явсан 60 настай монгол эрэгтэй зорчигчийн ачаанаас 100 ширхэг байлдааны сум илэрчээ.
Инчёны Цагдаагийн газраас сумыг хураан авч, зорчигчийг БНСУ-ын нутгаас гаргах шийдвэр гаргажээ.
Рентген шалгалтаар сэжигтэй зүйл илэрсэн тул ачааг задлан шалгахад тус бүр 50 сумтай хоёр хайрцаг байсан гэнэ. Монгол зорчигч цагдаа нарт “Би цахилгааны инженер хүн. Монголд буудлагын дадлага хийхийн тулд Вашингтоноос худалдаж авсан. Монголд буу эзэмших зөвшөөрөлтэй” гэж мэдүүлжээ. Мөн Америкт худалдаж авсан сумыг Монголд авч очиход ямар асуудал байна гэж маргалдсан байна.
БНСУ-ын Цагдаагийн газраас сумыг хураан авч, монгол зорчигчийг нутгаасаа гаргах арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл ( 2 )
байлдааны сум нэг хүн 100 г оруулахаар юу болох вэ
Солонгосууд манай монголчуудад аймаар дээрэлхүү бүдүүлэг ханддаг