ХАА-н чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд оюутнууд хамрагдах боломжтой

2023 оны 04 сарын 05

Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн оюутнуудтай уулзлаа.

Уулзалтад мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал Ү.Оюунзул, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар, Нийслэлийн Мал, эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга М.Түмэннаст нар оролцов. Түүнчлэн ХААИС-ийн удирдлага, 300 гаруй оюутан оролцон санал бодлоо солилцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө:

-Монгол бол хөдөө аж ахуйн орон. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй та бүхэн улс орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Нийслэлийн хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах, мөн байгаль орчноо хамгаалах зэрэг амин чухал салбаруудад мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Тэгэхээр оюутан залуус та бүхэн суралцахын хажуугаар нийслэлийн харьяа байгууллага, газруудад дадлагажих, хагас цагаар ажиллах бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Мөн нийслэлээс хүнс, хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцохыг хүсвэл хэзээд нээлттэй гэлээ.

Тодруулбал, эрүүл хүнсээр өрхийн хэрэгцээгээ хангах, хүнсний ногоо хадгалах, нөөшлөх арга барилд иргэдийг сургах зорилгоор 43 га талбайд хүнсний ногоо тариалах хөтөлбөрт ХААИС-ийн оюутнууд оролцох боломжтойг тэрбээр онцлов. Мөн гарааны бизнес эрхлэгч залуусыг дэмжих төсөлд хамрагдах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газарт цалинтай дадлагажих, амралтаараа ажиллах зэрэг боломжуудыг танилцуулсан.  

Энэ үеэр мөн цагийн ажлын мэдээлэл хүргэх үйлчилгээ, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг оюутнуудад  хүргэж, сайн дурын хөтөлбөрт бүртгэсэн юм.

Ташрамд дурдахад, “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг соёл урлаг, анагаах ухаан, батлан хамгаалахын чиглэлээр суралцаж буй оюутан залуустай хийгээд буй билээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(111.239.173.184) 2023 оны 04 сарын 05

ene banhar danhar tolgoih sonsoj suuj bdag mgl huuhduud min ee uduus chin ulger yariad bga hunee sudalj uz naad danhar ymar surtguul tugsuj ajil heden jiliin turchlagtaig uguig sudal naad uduus chin olon yum yaraad bga chin zugeer end tend darga gar hul thunh barj yavdag nuhur gent mgl ur huuhed min ee umnu hudlaa yariad zogsoh danhar tolgoi ardiin huuhed deed bolovsroltoi bolgochoh chadvargui banhar.s oi gutav mgl ur huuhdiin altan thag iig bitgii urj uz naad banhar ajil gui bolohgood mgl ur huuhdeer biznes hj bolohgui mgl ur huuhdiin altan thag unetei shu

0  |  0
мэдэхгүйн гай(202.21.107.30) 2023 оны 04 сарын 05

энэ нэг төмөртөмөө гэж гар өөрөө их сургуульд сурч үзсэн юм у 10 жилд бол үнэн 00 ногоон амьтан бараг төгсөч чадаагүй хүн шдээ тийм байж одоо оюутан хүмүүс энэ юугаа ч зааж зогсоо юм Онгондаамын сугыг долоож байсан өөр хийсэн юм юу ч байхгүй хүндээ\n

0  |  0
Top