"Shinhwa" хамтлагийн дуучин Шин Хе Сонд 2 жилийн ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

 

Өмнөд Солонгосын домогт "Shinhwa" хамтлагийн гишүүн Шин Хе Сонд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр (2003.04.06) болж өндөрлөлөө. 

Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард замын голд тээврийн хэрэгсэл дотор согтуу унтаж байгаад саатуулагдсан. Түүний унтаж байсан машин алдагдсан машин болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, машин хулгайлсан зэрэг гэмт хэрэгт буруутгаад байгаа аж. 

Прокурорууд түүнд хоёр жилийн хорих ял оноохыг шаарджээ. Шин Хе Сон 2007 онд мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдаж байсан нэгэн. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч "Shinhwa хамтлагийн гишүүн Шин Хе Сон 25 жилийн турш ажиллахдаа сэтгэлийн түгшүүр, сэтгэцийн гүн хямралд өртсөн. 2021 онд эдгээр шинж тэмдгүүд нь улам бүр дордсон. Тэр хоёр жилийн турш сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө тэмцсэн ч олон нийт мэдэхвий гэх айдсаасаа болж эмчилгээнд хамрагдаагүй. Хэрэг гарсан өдөр тэрээр 13 жил уулзаагүй танилуудтайгаа уулзан оройн зоог барьсан. Олон жилийн дараа согтууруулах ундаа уусан учраас хяналтаа алдаж, ухаангүй болсон. Тэр алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ тэр согтуугаар жолоо барьсан гэдгээ санахгүй байгаа" гэжээ. 

Түүний өөр нэгэн хуульч "Тэр машиныг өөрийнхөө машиныг гэж бодоод жолоодсон. Хэн нэгний машиныг унаж явах санаа түүнд байгаагүй" хэмээсэн байна. 

Дуучин Шин Хе Сон шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Тэрээр "Би үргэлж л үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүн гэж боддог байсан. Гэвч гаргасан үйлдлээсээ болоод дэндүү олон хүний урмыг хугалсандаа хүлцэл өчиж байна. Дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй гэж амлаж байна" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.84) 2023 оны 04 сарын 08

Зүгээр л соггтоогоод зориуд тийм машин дотор түүнийг иийчихсэн байх, их өнгөц шийдвэр байна. Хөөриий залуучууд юу үзэж туулж байгааг бид мэджхгүй ш дээ

1  |  1
Top