
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцож, унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртөх, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол гарах нь нэмэгдэж байна. 2019-2024 он, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 985 осол бүртгэгджээ. Манай улсад нэвтэрсэн эдгээр шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүдийн ангилал, тодорхойлолт, жолоочийн эрх, үүрэг, хариуцлага хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд тодорхой зохицуулалтгүй байгаа учраас хууль цаг үеэсээ хоцрохгүй байх Гурван төгөлдөршил бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ийнхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Хуулийн төсөлд:

Сэтгэгдэл ( 2 )
Хүүхдүүдээ энэ 2дугуйтай өнхгөрдөг зүйлийг унахгүй байгаач эрүүл мэндэд чинь заналхийлж бна яагаад гэвэл зориулалтын зам байхгүй цэвэр ашгийн бизнесс ээж аавынхаа үгэнд ор аюултайг ойлго
Цахилгаан скүүтэр, цахилгаан дугуйгаар өсвөр насны хүүхэд залуусын тоог цөөлөх ажлыг тэдгээрийг импортлон түрээсэлдэг аж ахуйн нэгж хүлээсэн байж магадгүй гэж хардаж байна, энэ тоо цөөрөхгүй улам нэмэгдэнэ, яагаад гэвэл сургалт байхгүй.