Буланд 3-ын шугамгүй болох талаар Леброн, Дюрант, Нэш нар байр сууриа илэрхийлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 03

 

NBA-д булангаас гурвын шидэлт хийх боломжгүйгээр  шугамыг булан хүргэхгүй таслах тухай санаа гарсан юм. Тэгвэл энэ талаар Леброн Жэймсийн подкастад оролцсон Кевин Дюрант, Стив Нэш нар байр сууриа илэрхийллээ.

 

 

Кевин Дюрант: Бурхан минь гэж. Тоглоомыг ингэж үл хүндэлж болохгүй ээ.

Леброн Жэймс: Тэгвэл хажуугийн шугам чинь зүгээр л гадагш гардаг зураас болчихно. Буланд бөмбөг авлаа гэхэд чамд хоёр онооны алсын шидэлт л боломж үлдэнэ.

Стив Нэш: Маш чухал оноог хамгаалахад их ажиллах ёстой болно. Гурван тоглогч гурвын зураасын ард, хоёр нь самбар дор байж таарах нь.

 

 

Леброн Жэймс: Зүгээр л тэднийг холоос хоёр онооны шидэлт чөлөөтэй хийлгэ. Буланд очоод шидэх гэж буй хүнд саад хийх гээд үзээрэй.

Кевин Дюрант: Энэ чинь сагсанбөмбөгийг устгана... хэмээх яриа өрнөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top