Хүчирхийлэл, дээрмийн хэргээр өмнө нь ял эдэлж байсан Оросын Өвөр Байгалийн хязгаарын иргэн Монголын хилийг хууль бусаар зөрчсөн гэж тус хязгаарын Акшинск дүүргийн шүүхээс мэдээллээ.
Гэмт этгээд Могойтуй тосгоноос 15 км-ын зайд морьтой Монголын хилийг нэвтэрчээ. Монголын хилчдэд баригдаад тэрээр “Мал хайж явсан” гэж мэдүүлсэн бөгөөд ямар ч бичиг баримтгүй байсан байна. Хил зөрчигчийг Оросын талд хүлээлгэн өгчээ. Шүүхээс түүнд торгууль, тэнсэн харгалзах ял оноохоор төлөвлөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )