Улаанбаатар хотод хэрэгжиж буй хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн үйл ажиллагааг салбар бүрд уялдуулж, мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй солилцох зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй холбогдох албаныхан Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-ийн хамт олонтой мэдээлэл солилцлоо.
Тодруулбал,
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн удирдлагуудын зүгээс бодитой шийдвэр гаргах, иргэд, аж ахуйн нэгж, салбар бүрийн ажилтнуудаас санал, шүүмж сонссоны үндсэн дээр бодлогын түвшинд тэднийг дэмжиж ажиллахын тулд энэ төрлийн чөлөөт уулзалтуудыг хийж байна. Зөвхөн шийдвэр, бодлого танилцуулахаасаа илүү хамтын ажиллагааг санал болгох, үйл ажиллагааны талаар санал солилцох нь зүйтэй. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулахад Буянт-Ухаа орчмын төлөвлөлт ихээхэн ач холбогдолтой тул та бүхний санал, санаачилга чухал” хэмээсэн юм.
Уулзалтад оролцогчид дээрх сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, нийслэлийн зүгээс бүх чиглэлд хамтран ажиллахад бүрэн нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )