Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс өнгөрсөн долоо хоногт авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Булган аймгийн ИТХ, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК, ИНЕГ зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулжээ.
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимтэй хамтран өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтууд дахь авлигын талаарх мэдээ, мэдээллийн агуулгад дүн шинжилгээ хийсэн ба дээрх судалгааны дүнг хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, нийтлэл бэлтгэхэд гардаг нийтлэг хүндрэл бэрхшээлийг тодорхойлж шийдвэрлэх, хамтран ажиллах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )