Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаагийн 128-ыг нь нүүлгэжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргээс удирдан явуулав.

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч буй. Энэ дагуу автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.  Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх эхний ээлжийн 30 байршилд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.нацаг(103.57.92.138) 2023 оны 04 сарын 25

Түц вант улс тонилцгоо

0  |  0
Top