Улсын бүртгэлийн албан тушаалтнуудын авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, улсын бүртгэгч Г.Б, М.М, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Н, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Б нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 10 )
Би бас шалгуулж хариуцлагыг нь тооцуулмаар бна.
Яасан ч #Ёс зүйгүй...#Эх оронч сэтгэлгүй юм бэ дээ....#Харамсалтай #Итгэлгүй Нөхөд бж дээ...Хууль хэрэгжиж буй нь сайн бна...АТГ..шүүх прокурорууд минь...#Ажилд нь Амжилт
ИРГЭДЭД БОЛОХООР НЭГ Л ИХ ЗАНТАЙ АМЬТАН АРСЛАН БАР ШИГ ЗАГНААЛ ХЯЛАВ ЦЭЛЭВ ТАТААЛ БАЙДАГ НӨХДҮҮД ЧИНЬ ИЙМ АРЧААГҮЙ УЛС ОРНООСОО УРВАСАН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШУУД ЗАНАЛ ХИЙСЭН АРЧААГҮЙ, ЭХ ОРНООСОО УРАВСАН ХУЛГАЙЧУУД БАЙСАН ХЭРЭГ ҮҮ? ЯМАР ӨӨДГҮЙ ХАР СЭТГЭЛТЭЙ ХАРИЙН БОДОЛТОЙ НОВШНУУД БАЙСАН ЮМ БЭ ЗАРИМ НЭГИЙГ НЬ ЦААЗААР АВААЧ ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙНА
Гитадуудыг улс орныг чимээгүй эзлэхэд боломж олгож монгол нэр өгчихдөг мэргэжилтнүүд шүү...
Иргэний Бүртгэлийн газар гэж ГАЛ ҮЛЭЭХ ГАЗАР ГИШГЭХ ээс бусад нь худлаа байдаг Авилга Хээл хахуулийн уурхай болоод удаж байгаа газар шүү
Хятад хүмүүст Монгол паспорт гаргаж өгөөд газар хувьчилж авах боломж бүрдүүлсэн, ИБ ын ажилтан байж л байна даа. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос мэдэгдэхгүй маш олон хэргүүд байгаа шүү!!!
Энэ бүр яалт ч гүй зөв юм болж, эд бүүр арай л дэндээд бсн юм. Бүгд ийм шүү улсын бүртгэгч, байцаагчид. Ганц 1 хүн сайн байж магадгүй нэлэнхүйдээ л гөлийсөн жижиг авилагачид байсан, байгаа, хойшид бүү давтагдаг. Эдгээрийг шийтгэсэн албаны хүмүүст баярлалаа. Нямдорж сайд болсон үеэс л эхэлсэн, одоо 30-д жил ийм л байгаа
Нэр устай нь бичихэд яадгийн бэ Худал яллах гээгүй юм бол нэрий нь бич Өөр олон иргэнээс авилга авсан байж болно Юугий нь нууцлаад байгаам Наадуул чинь сурцан гарууд байгаа ш дээ Авилгачдыг өөрсдөө өөгшүүлээд ийм болж байгаа шүү
Хамар Ганболдын гэрлэлтийг хүчингүй болгосон хүмүүсийг яасан бол таг л байхын
Нэрийг нь ил бичээч. Юуг нь нуудаг юм. Буруу юм хийхдээ тоогоогүй хүмүүсийг.