ШҮГЭЛ I Сонгинохайрхан дүүргийн газрын маргааны шалтгааныг тодруулна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ажиллаж байна.

Ажлын хэсгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулсан хамтарсан уулзалт хийж байна.

Тус дүүрэг дэх олон жил үргэлжилж буй газрын маргаануудын нөхцөл байдал, шийдвэрлэлтийн явцтай танилцаж, ажлын хэсэгт өргөдөл, гомдол ирүүлсэн иргэнийг хүлээн авч уулзана.

Мөн газартай холбоотой төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд  тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар албан хаагчдын байр суурийг сонсож, санал солилцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pkxny(103.9.90.100) 2023 оны 05 сарын 17

Төв аймгийн Сэргэлэн сумын газрын албан дээр ”ШҮГЭЛ” арга хэмжээгээ зохион явуулбал мөн ч их пакт, баримт гарна даа. Ихэнх газрыг нь хуваагаад, зараад идчихсэн. \n

0  |  0
Top