СХД: Ёс зүйн зөрчилгүй хамт олон аяны хүрээнд хэлэлцүүлэг болов

2023 оны 10 сарын 31

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан “Ёс зүйн зөрчилгүй хамт олон 2023” аяны удирдамжийн хүрээнд “Төрийн байгууллага, албан хаагчийг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа нийт 25 байгууллагын 2410 төрийн албан хаагчдыг төлөөлж 100 гаруй албан хаагч оролцож 2 чиглүүлэх илтгэл сонсож, асуулт хариулт, санал, зөвлөмж хэллээ.

Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнд хүрч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top