Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ /2023.09.16/ хоёр дахь жилдээ зохион байгуулагдав.
Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хүүхэд хөгжлийн булан ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 300 гаруй хүүхэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, эцэг, эх асран хамгаалагчдын хамт Сэтгэлзүйн болон Хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авсан юм.
Энэ удаагийн үзлэгээр чих, хамар, хоолой, мэдрэл, шүд, сэргээн засал, хөдөлгөөн засал, хэл засалч, арга зүйч, үнэлгээний ажилтан зөвлөгөө мэдээлэл өгсөн бол урлал заслын хөтөлбөрийн багш, туслах багшийн хичээлийн булан ажиллаж хүүхдүүд нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.
Өнөөдрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүү Хувьцаат Компани | SUU JSC хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )