СХД | орон сууцны хорооллын урсгал засварын ажил 93 хувьтай үргэлжилж байна

2023 оны 10 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр /2023.10.04/ боллоо.

Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, хашаа хайс, самбар чөлөөлөх, нэгдүгээр хорооллын төв зам дагуух бүтээн байгуулалтад хяналт тавих, ажлыг эрчимжүүлэх, томуу, томуут төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,  хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцэв.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Баруун түгээх төв”-ийн 2023 оны их урсгал засварын ажил 93 хувьтай явж байна.

Урсгал засварт дулааны шугам, худгийн шинэчлэл, дулааны ерөнхий тоолууруудыг баталгаажуулах, халуун усны насос шинэчлэн сольж хүчдэл томруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 04

Бөх даргын суганы үс Сандаг энэ хоёр одоо хаашаа шурганаа СХД т маш их хийх ажил бдагч Сандаг энэ хоёр зөв онож хийсэн юм огт байхгүй

0  |  0
Top