СХД: Баянхошууны Хөтөлийг Хилчин хотхонтой холбосон авто зам хийгдлээ

2023 оны 10 сарын 12

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэл 2.5 км зам шинээр ашиглалтад орлоо.

Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм.

Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 11 дүгээр хорооны 112-р авто замаас 7-р хорооны Баянхошууны 15-р авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд дүүргийн ЗДТГ, 21-р хороолол, Ханийн мартериал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
усан парк(66.181.166.134) 2023 оны 10 сарын 12

Ханийн мартериал гэх шиг, яадаг Үржинбадам бэ?

0  |  0
Top