"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгээс өнөөдөр (2023.05.12) "Допинг ба спортын авлига" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллажээ.
Эл байгууллагуудад ажиллах үеэр үүссэн асуудлын хүрээнд Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд ил тод, үнэн, зөв мэдээлэл хүргэх, асуудлыг нягтлах, шийдвэрлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран “Допинг ба спортын авлига” сэдэвт энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт Монголын үндэсний олимпын хороо, Авлигатай тэмцэх газар, Монголын үндэсний допингийн байгууллага, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо зэрэг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцов
Спортын салбар дахь авлигын эрсдэл, допингийн шинжилгээний ил тод байдал, олимпын оролцоо ба допинг, допингийн эсрэг олон улсын туршлага, спортын авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэн, оролцогчид асуулт асууж, солилцлоо.
Хэлэлцүүлэгт тавьсан илтгэлүүд
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, спортын авлигыг таслан зогсооход шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл боловсруулж, судалгаа хийх холбогдох гарц шийдлийн талаар эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл ( 2 )
naad asuudal aa uurusduusu Mongol buhchuudee yum bugdiig hucheer avah gej ulaardag amia boddog Mongol erchuud Mongol buh uursdu shiidej doping hergelcheed daraan yu yu genee urusdu hiisen lain uuriin tolgoi deer unna gej ymar unen ug ve ta nart hun huchelj ugj uulgadgui teneg uher guzee nar ardtumen dee ad bolj bgaaga medej bnau Mongol buh er Mongol ulsd ymar ach holbogdoltoi yum be ulger durailal avah yum yuch baihgui arih uuj sul doroig balbadag avgai nuddeg haa yavsan gazaa zodoon zohion huchin geed hoichd hench huuhdee buhd oirtuulj uzuuleh yum bich muu muuhain dendthen ugui bolhiig
хөөрхөн юм аа лам завханы манж хядад биш