"Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгээс "Допинг ба спортын авлига" хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монголын Үндэсний Олимпын хорооны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр энэ үеэр "Дэлхийд допингийн шинжилгээний хариу 3 цагаас 20 хоногийн хугацаанд гарч байна. Гэтэл манай улсад долдугаар сард болсон наадмын бөхийн шинжилгээний хариу ирэхгүй ес, арван сар хүргэдэг. Үндэсний допингийн эсрэг байгууллага цаг хугацаанд хариугаа гаргадаг байх, бие даасан стасусаа хэрэгжүүлэх шаардлагатай" гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )