“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгээс "Допинг ба спортын авлига" хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав энэ үеэр "Допингийн шинжилгээ авах, хяналт тогтооход хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Шинжилгээний зардлыг наадмын үеэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, бусдыг нь МҮБХ-ноос гаргадаг. Монголын допингийн эсрэг байгууллага нэг шинжилгээг 350 орчим ам.доллароор авдаг. Цаашид аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс шинжилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр төсөл боловсруулж байгаа" гэсэн мэдээлэл өгөв.
Сэтгэгдэл ( 0 )