Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж өндөрлөөд финалын тулаанууд 13, 14-нд болно.
Манай хоёр боксчин хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт хүрэл медальтай тэмцээнээ дуусгасан. Б.Мишээлт өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдаж, 0:5 ялагдсан.
Дараа нь 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг сөнгөн медалийн тулаанд гарч ирлээ. Тэрээр Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан.
Мөнгөн медалийн төлөөх өрсөлдөгч нь Тажикстан улсын Усмонов. Баходур Усмонов 25 настай. Токио олимпын наадамд оролцож, 1/8 финалд Узбекистаны Эльнур Абдураимовт ялагдсан. 2019 оны Азийн аварга, Азийн АШТ-ий (2021, 2022) хос хүрэл медальтай, Тажикстаны олон удаагийн аварга тамирчин.
Эхний үе манай тамирчин илт илүүрхсэн. Харин хоёрдугаар үеэс Усмонов урагш дайрч эхэлсэн ч манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа. Сүүлийн үед ойрхон өрсөлдөж, Б.Чинзориг туршлага заан, ялалт байгуулж чадлаа. Шүүгчдийн саналаар 4:1 Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангалаа. Манай тамирчин Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 6 )
Гишүүд гишүүнээ л хий спорт холбоодод санхүүгийн хүндрэл бүү хий битгий давхар сайд спорт холөоони ерөнхийлөгч бусад юмны тэргүүн гэхээ больж үз
Руслан-Узбекстаны казах
Энэ тоглолтыг хаанаас үзэх вэ?
Баяр хүргэе. Аварга болохыг хүсэн ерөөе. \n
Tongoihgui zainaas zuun baruun geel tongoihgui uzhed ylah yum bna lee.Zainaas zuun baruun geel garaal, ylj baibal tsohiol toirool uzhed ylah yum bnaaa
Uuhai. Delhiin avargiin final gedeg mundag shuu. Uragshaa Chinzo. Gantshan tulaan uldsen.