Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр хөшгөө хааж байна. Алтан медалийн төлөө тоглолтууд хоёр өдөр үргэлжилж, аваргууд тодорлоо.
Манай улсаас 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт хүрэл медаль зүүж, 50 мянган ам.долларын шагнал хүртсэн.
63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг аваргын төлөө шалгаран үлдсэн. Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, хүрэл медалийн төлөө Кубын Ласаро Альваресыг 4:1, мөнгөн медалийн төлөө Тажикстаны Баходур Усмоновыг 4:1 ялсан. Алтан медалийн Узбекистаны Руслан Абдуллаевтай үзэлцэж, 0:5 ялагдлаа.
Манай тамирчин 100 мянган ам.долларын шагнал авч байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )