Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглолтууд өнөөдөр эхэлнэ. 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан. Мөнгөн медалийн төлөө Тажикстан улсын Баходур Усмоновыг 4:1 ялж, мөнгөн медалийн болзлоо биелүүллээ.
Маргааш манай тамирчин Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын төлөө өрсөлдөнө.
Руслан Абдуллаев – 21 настай. 2022 оны Азийн аварга. 2021 оны Узбекистаны аварга. Түүний намтрын хамгийн сонирхолтой нь Руслан 3 жилийн өмнө Казахстаны иргэншил авахыг хүсэж байсан тамирчин. Казах гаралтай. Тэрээр 2019-2020 онд Узбекистаны залуучуудын шигшээ багт орж чадаагүй. Тэгээд Казахстанд ирж, Өмнөд Казахстаны багт элссэн. Казахстаны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээд Сабыржан Аккалыковт ялагдан, хүрэл медаль зүүжээ. Яг энэ үед ковидын цар тахал эхэлж, Руслан ч халдвар авсан. Хөл хорио эхэлж, иргэншлийн асуудал мартагдсанаар Руслан Узбекистандаа харьсан юм. 2021 онд Руслан Узбекистаны аварга болоод Шилдэг тамирчны Руфат Рискиевийн цом хүртсэн. 2022 онд Иорданд болсон Азийн АШТ-д 1/16 финалд Японы Шинсүкэ Китамотог, 1/8 финалд Казахстаны Санатали Тольтаевыг, наймд Филиппины Жеймс Паликтег, хагас шигшээд Тайванийн Луи Чу Еныг, финалд Энэтхэгийн Шива Тхапыг хоёрдугаар үед ялж байв.
Сэтгэгдэл ( 5 )
oo yamar goi sak ah be danch medrel yuama bi tolgoi deres shegel dand ashgel s hese uulgal im medrel bolgolo monho
Чинзоригтоо амжилт хүсэн ерөөе
Goe gar bn daa.manai chinzo hatuu daa.yah l bol
Naad kazakaa heißt temter.chi chadnaa bat
Kazakh zaluud amjilt\n