АНУ-ын Эрх чөлөөт Ази (RFA) радио станцаас “Хятадын Цагдаагийн газар Улаанбаатарт тусгай ажиллагаа явууллаа” гэж дамжуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тус мэдээнд “Монголд амьдарч байсан Өвөр Монголын зохиолч Лхамжав Боржигиныг Хятадын цагдаа нар тавдугаар сарын 3-нд баривчилж, Шилийн хотод аваачиж хорьсон” гэж бичсэн байсан.
Энэ талаар ГИХГ-аас тодруулахад “Ямар ч тусгай ажиллагаа болоогүй. БНХАУ-ын иргэн А.Лхамжав /Lamuzhabu/ нь БНХАУ-ын Эрээн хотод байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас энгийн зэргийн, К2 буюу жуулчин ангиллын 30 хоногтой визийг авч, 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсад орж ирсэн. Улмаар “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад байх визийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийг хүртэл 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгуулаад, Монгол Улсад байх визийн хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу 2023.05.03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсаас БНХАУ-руу гарах чиглэлд хил нэвтэрсэн болно. Тухайн иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлэх зэргээр ямар нэгэн зөрчилд холбогдоогүй учраас уг иргэнийг шалгасан, албадан гаргасан зүйл бол байхгүй” гэж хариуллаа.
ГИХГ-ЫН МЭДЭЭЛЭЛ
Сэтгэгдэл ( 3 )
Японы тв-р айхтар ярьж блээ шүү!!!
shaagaach sdanuud.Hujaanuudtai huivaldaj gargachaad gemgui tsarailaad. gadaadiin irged haryatiin gazariin darga tsereguud n bugd hujaagiin gar huliin uzuurt zaragddag huksnii booluud.
khogiin anu dandaa pizda zuil sedej uls khoorond yas khayaj baidag \n