Банкны салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг ба ойрын ирээдүйн төлөв

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Монгол Улсад банкны салбар үүсгэн байгуулагдсан 99 жил, хоёр шатлалт банкны 32 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл банкны салбар таны амьдралд, улсын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Цаашилбал, банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг бид сонслоо.


 

БАНКНЫ САЛБАР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛДЭГ

 

Эдийн засагч Ч.Хашчулуун

-Банк бол итгэлцэлд суурилж, эдийн засагт байгаа боломжтой нөөцийг санхүүгийн хэлбэрт хөрвүүлэн, хөрөнгийг хамгийн их хэрэгцээтэй, шаардлага өндөртэй салбаруудад шилжүүлэх замаар нийт эдийн засгийн өсөлтийн боломжийг бүрдүүлж, эдийн засгийн үйл ажиллагааг дэмждэг. Мөн ирээдүйн орлогыг өнөөдрийн бэлэн мөнгө болгох, нэг салбарын ашгийг нөгөө салбарын хөрөнгө оруулалт болгож ажилладаг эдийн засгийн цөм байгууллага, бүтэц юм. Банк байхгүй бол хүмүүс хадгаламжаасаа хүү авч чадахгүй, хөрөнгө оруулагчид зээлийн эх үүсвэргүй болж, эдийн засаг бүхэлдээ зогсонги байдал орж хямарна.

Товчхондоо, Банк байхгүй бол эдийн засаг ажиллахгүй гэсэн үг юм. Банкны салбар нэгэнт итгэлцэлд суурилдаг тул итгэлийг гүнзгийрүүлэхийн тулд Төв банк хараа хяналтаа сайжруулах, банкны системийг тогтвортой хөгжүүлэх macroprudential буюу зохистой макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх талаар ажиллах нь чухал. Нөгөө талаас банкнууд IPO хийх замаар хөрөнгө оруулагч нартаа улам нээлттэй болж, компанийн засаглалаа сайжруулах, бүхэлдээ банкны систем нь ил тод, зохистой харьцаа бүхий үзүүлэлтүүдтэй ажиллах нь ойрын ирээдүйн хөгжлийн гол чиглэл, хандлага болж байгаа юм. Банкнууд эдийн засгийн хөгжлийн суурь, ноён нуруу нь болж байгаа учраас цаашид санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд банкнуудын үүрэг хариуцлага улам өндөр болж байна.

 

ТОМООХОН БАНКУУД НЭЭЛТТЭЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРЧ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРЖ БАЙНА

 

Эдийн засагч Ж.Үнэнбат

-Банк нь бодит эдийн засаг буюу бидний хэлж заншсанаар үйлдвэрлэл, үйлчилгээ өсөж хөгжихөд шаардлагатай санхүүгийн зуучлал, төлбөр тооцооны  хэрэгцээг хангаж байдаг.  Энэ нь мөнгөн хуримтлал илүүдэлтэй хэсгээс дутагдаж байгаа хэсэг рүү хадгаламж, зээлийн үйл ажиллагаагаар дамжуулан төлбөрийн чадварыг нэмж бий болгохоос гадна бүхий л худалдан авалт, хөрөнгө оруулалт хийгдэх боломжийг бүрдүүлдэг. Мөнгөтэй, тэр нь бизнесийг дэмжин ажилладаг байж л эдийн засаг хөгжих боломжтой, үүгээр л банкны салбарын гүйцэтгэх үүрэг тодорхойлогдоно.  Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд банкнууд тогтвортой сайн ажиллаж байна гэдгийг дурдах ёстой. Тийм ч учраас томоохон банкуудын хувьд нээлттэй зах зээл дээр гарч олон нийтийн хяналтад орох анхны алхмууд хийгдлээ. Харин эдийн засгийн өсөлттэй холбогдоод зээлийн чанарын жинхэнэ төрх илрээгүй байж магадгүйг мартаж болохгүй. Ер нь эдийн засгийн ямар ч орчин нөхцөлийг даван туулж чадах банкны салбартай байх нь бидний зорилго юм. Орчин үеийн технологи хамгийн түрүүнд нэвтэрдэг учраас банкны салбар манай улсын тэргүүлэх салбаруудын нэг. Санхүүгийн хүртээмж, дижиталчлал, төлбөр тооцооны үр ашигтай байдал гэх мэт олон талаар бид бусад улсуудаас дутахгүй. Гагцхүү энэ байдлаа хадгалж хөгжүүлэхийн тулд үндсэн үйл ажиллагаандаа байнга анхаарч шинэ нөхцөл байдал, тулгарах аливаа сорилтыг даахуйц уян хатан байх ёстой гэж үзэж байна.

 

БАНКНЫ САЛБАРТ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХҮЧТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

-Монгол Улсад өнөөг хүртэл санхүүгийн салбар нь банк төвтэй хэвээр байна. Монгол Улсын хувьд 1990 оноос хойш банкны систем санхүүгийн зах зээлийн гол үүргийг өөртөө хүлээж зах зээлийн эдийн засгийн үеийн мөнгөний зах зээлийн ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргийнхээ хүрээнд i) Иргэдийн мөнгөн хуримтлалыг төвлөрүүлэх, түүнийг иргэд ААН-үүд, Засгийн газарт зээлдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэх, ii) Иргэд, ААН-үүдийг санхүүгийн чанартай бүтээгдэхүүнээр хангах, гадаад дотоод  төлбөр тооцоо, санхүүгийн түрээсийн зэрэг үйлчилгээ үзүүлж тэдгээр бизнесийн өргөжих нөхцөлийг хангах, iii)  Санхүүгийн зах зээлийн гол байгууллага болохын хувьд үндэсний санхүүгийн тогтолцоо бүрэлдэн тогтох үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн зэргийг онцолж болох юм.

Дээрхийг нэгтгэн харвал сүүлийн 32 жилийн хугацаанд Монгол Улсад иргэд хуримтлалтай болох, иргэн, ААН-үүдийг бизнес эрхлэх, санхүүгийн эх үүсвэрээр хангах гол үүргийг банкны салбар гүйцэтгэж  ирсэн гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд манай улсын банкны салбарт дижитал шилжилт хүчтэй явагдаж байна. Түүнчлэн банкны салбар нь санхүүгийн бусад салбараас түрүүлж өөрийн байр суурийг эзэлсэн, цаашид хөгжих үндсээ, санхүүгийн чадавхын хувьд ч бүрдүүлж чадсан. Иймд, Монгол Улсад цаашид олон арван жил банкны салбарын үйл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top