Усанд автсан байршлуудад ДАЛАН БОСГОХ, УС БООХ арга хэмжээ авч байна

2023 оны 07 сарын 05

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Сүүлийн 2-3 хоног бороо орсны улмаас зарим байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ер нь гол дагасан орон сууцны хорооллуудын нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байгаа юм. Тухайлбал, Сэлбэ, Дунд гол үерлэсэн орон сууцны хороолол, зам усанд автсан. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Буянгийн замд далан сэтэрч орон сууц, зам руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, албаныхан нөхцөл байдал хүндэрсэн эдгээр байршил дээр ажиллаж далан босгох, ус боох арга хэмжээ авч байна.

Мөн энэ сарын 4-нээс 5-нд шилжих шөнө Наадмын зам буюу Соёмботой хөшөөний арын замд үер буусан. Гудамж, зам руу орж ирсэн усны урсацыг хаахын тулд зам сэтэлсэн ч усны түвшин нэмэгдсээр байна. Үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар нийслэлийн удирдлага, Нийслэлийн Онцгой байдлын газар тодорхой шийдвэрүүд гаргана. Цаашид бороо үргэлжлэн орох тул далан босгох, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, сэрэмжлүүлэг мэдэгдэл хүргэх арга хэмжээг шуурхай авч ажиллана хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар "Үер буусан, усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байршлууд дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Бид онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, замын хөдөлгөөнд хяналт тавих зэргээр үүргээ гүйцэтгэж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас энд 20 алба хаагч ажиллаж байна, ахин 20 алба хаагч нэмж ирнэ. Бид орон сууцны барилгуудын доод давхарт байгаа техник хэрэгслүүдийг гаргах, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, усанд автсан талбайд шороо, элс асгуулах арга хэмжээ авч байна. Одоогоор манай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд гэмтэж бэртсэн, хохирсон гэх мэдээлэл ирээгүй" гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр "Сүүлийн хоёр өдөр бороо үргэлжилж орсны улмаас нөхцөл байдал хүндэрч байна. Сэлбэ гол дагасан орон сууцнууд, зуслангийн бүсийн айл өрхүүд усанд автах тохиолдлууд гарч эхэллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын байгууллага, мэргэжлийн анги, албад, нийслэлийн холбогдох газрууд эдгээр байршил дээр ажиллаж арга хэмжээ авч байна. Сэлбэ голын дагуух эрсдэлтэй бүсэд 1000 айл өрх амьдардаг. Тэдэнд сэрэмжлүүлэг, мэдэгдлийг өгч ажиллаж байна. Дөнгөж сая манай аврагч хоёр хүүхдийг уснаас гаргалаа" гэв. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(66.181.181.99) 2023 оны 07 сарын 06

Далан др сууц барих зөвшөөрөл олгосон шдээ.хэн хармуцах вэ

1  |  0
Zochin(86.111.139.3) 2023 оны 07 сарын 06

Hamag baigalia uhaj tunhsenii ayul Ene bn

0  |  0
ихр(192.82.80.125) 2023 оны 07 сарын 06

үер усны аюултай голын сав дагууг нь мэдсээр байж барилга барьсан барилгын компаниудад хариуцлага тооцооч гарч байгаа хөрөнгө мөнгийн тэднээр гаргуулаач. Ашиг олж л байвал бусад нь хамаагүй байдаг юмуу . Татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагагүй барилгын компаниудын балгыг төлөх юм уу

1  |  0
Эрдэнэ(202.179.15.130) 2023 оны 07 сарын 05

гол усаа хайрлан аргадаж амьдрахгүй бол ч.........\n

0  |  0
zochin(1.73.129.74) 2023 оны 07 сарын 05

zalhuu ulsd ajiltai bolj bgaan yum bich u nair naadamdah durtai uls chavar usaa theverles n ulzii baih a

0  |  0
зочин(59.153.86.212) 2023 оны 07 сарын 05

гэр хороолол одоо орон сууцнууд нь усанд автаад, гол дагуу хотгор хонхорхойд байшин бариад аймар юм аа

0  |  0
Top