Ц.Төрхүү: Цэвэр, бохир ус холилдох ямар ч боломжгүй

2023 оны 07 сарын 07

Цахим орчинд Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдож, ундны усны аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр:

-Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн газар дээр нь сурвалжилга бэлтгэх боломжтой. Манайх удирдлагын системтэй тул нөхцөл байдлын мэдээлэл минут, секунд тутамд гарч байгаа. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын иргэд 152 мянган шоо метр /м3/ ус хэрэглэсэн. Хоногт хамгийн ихдээ 161 мянган шоо метр ус хэрэглэдэг.

218 гүний худаг байдгаас 61 нь ажиллаж, 152 нь бэлэн байдалд байгаа. Асуудал гарсан тохиолдолд нөөц худаг олон байгаа. Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг лабораторийн шинжилгээтэй хүргэдэг гэдгийг дахин хэлье.

Цэвэрлэх байгууламж дээр ус их ирж байгаа. Хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авч, цэвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар 200 мянган шоо метр даваад байна. Тоног төхөөрөмж горимын дагуу хэвийн ажиллаж байгаа. Иргэд бохирын цооног руу борооны ус, хог хийж байна. Энэ нь цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулж байгаа хэмээв.

Мананцар үүсгэгч 13 машинаар ариутгал, халдваргүйтгэл хийж байна

Үерт өртсөн айл, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг ариутган халдваргүйжүүлэх, цэвэрлэх ажил эхлээд байна. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотод цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг яаралтай эхлүүлж байна. Үертэй холбоотойгоор халдварт өвчин гарах эрсдэлтэй. Тиймээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тав, хувийн хэвшлийн найм, нийт 13 мананцар үүсгэгч машин хотын үерт автсан гол зам, гэр хорооллын замуудаар явж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Мөн дүүргийн онцгой комиссоос зураглал гаргаж, ариутгах шаардлагатай байршлуудын мэдээллийг өгнө. Дүүргүүд мөн дотроо ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Газрын авилгачлин(103.212.116.175) 2023 оны 07 сарын 09

Олон жил газрын албанд ажиллаж олон ч газар зарсан даа. Энэ Төрхүү. Нийслэлийг 100 хувь халж шинэ хүмүүс оруулахгүй бол дэндүү ялзарсан.

1  |  0
Ус(59.153.115.73) 2023 оны 07 сарын 08

Холилдчихоод зарим хэсэгт усаа тасалсан юм шиг байна. Цахилгаан өгөөд байхад ус нь тасраад байна. Хан уул 3-р хороо

0  |  0
Ман(202.126.90.20) 2023 оны 07 сарын 09

Сайн удирдагч хүн мэргэжлийн багтай гар нийлж ажиллахад болдог юм шүү

0  |  1
Ман(202.126.90.20) 2023 оны 07 сарын 09

Сайн удирдагч хүн мэргэжлийн багтай гар нийлж ажиллахад болдог юм шүү

0  |  1
Zochin(192.82.75.133) 2023 оны 07 сарын 09

Ene turhuug soliochee mergejiliin bus avligachim

1  |  0
Үл бүтэх нөхөр(202.126.89.58) 2023 оны 07 сарын 09

Төрхүүг өөрчилж мэргэжлийн хүн томилох хэрэгтэй шүү.

1  |  0
Top