“Монголд тавтай морил” уриан дор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” амжилттай зохион байгуулж байна. Тус форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаадын банк, хөрөнгө оруулалтын сангуудтай уулзлаа. Түүнчлэн, “Банк, санхүү”-гийн салбар хуралдаан болон Төслийн танилцуулгыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнүүдэд дотоодын банк, санхүүгийн байгууллагууд оролцов.
Банк, санхүүгийн салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такаси, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцож, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэлэлцүүлгийг удирдлаа.
Арга хэмжээний үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийлэхдээ, банкны салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж, тус салбарт хийж буй шинэтгэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Банкны салбар IPO хийж, олон нийтийн өмчлөлд шилжиж байгаа нь харилцагч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдын хувьд онцлох үе бөгөөд салбарын хөгжлийн шинэ эхлэл гэдгийг онцоллоо. Мөн тэрээр хэлэхдээ эдийн засгийн тэлэлтийн ачааллыг даах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд банкны салбар хөгжиж, тэлэхэд банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо, тэдгээртэй хийх хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг дурдсан юм.
Бусад оролцогчдын зүгээс банкны салбар дахь шинэтгэлийн үр дүнд ил тод нээлттэй, олон нийтийн хяналттай банкны тогтолцоо бий болж буйн ач холбогдол болон хөрөнгө оруулагчдын банк, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, банкны салбарт урт хугацааны, тогтвортой хөрөнгө оруулалт татахад шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудын талаар хөндлөө. Тухайлбал, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүний баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах, банкны тухай хуульд байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудын банкны салбар дахь хөрөнгө оруулалтын хувь хэмжээний хязгаар болон олон банканд зэрэг хөрөнгө оруулах хязгаарлалтуудыг сулруулах чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энн новшийн дүү Лхавгадорж Сэлбэ голын эрэг дээр Сэлбэ хотхоныг Сандуйгаар зөвшөөрбл гаргуулж барьсан!! Өнөөдөр тэр байр нь үерт автаад их зовж байна !! Нүглээ үүрээрэй !! Хахаж үхээрэй хүүрнүүдээ