Төлөвлөгөөт хяналтаар 16 албан тушаалтны ХОМ-ийг шалгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 251 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 52 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 199 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 16 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.118.96) 2023 оны 08 сарын 23

Үр дүн нь чухал мөн авах арга хэмжээ чухал.

0  |  0
Зочин(103.212.118.96) 2023 оны 08 сарын 23

Үр дүн байна уу? Авах арга хэмжээ нь чухал шүү!

0  |  0
Top