“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ

2023 оны 09 сарын 05

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2023.09.05/ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо:

-Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Өнөөдөр шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам метр талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 14 төмөр чингэлэг, гурван сэндвичин барилгыг буулгах ажлыг эхлүүлээд буй гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын 14 гол горхины дэлгэрэнгүй судалгааг хийжээ. Тус албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Судалгааны хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ” хэмээлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд, мөн үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд барилга, байгууламж барихгүй гэж заасан байдаг. Уг журмын дагуу стандарт мөрдүүлэх ажил ийн эхэлж байна. Цаашид үерийн эрсдэлтэй бүсэд байрлуулсан байгууламжийн чөлөөлөх ажил хууль, дүрэм, журмын дагуу үргэлжилнэ” гэлээ.   

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.126) 2023 оны 09 сарын 06

зөв шийдэх ёстой асуудлаа ингээд шийдээд явж байх хэрэгтэй цаашдаа

1  |  0
Зочин(66.181.188.183) 2023 оны 09 сарын 06

Бурууд хатуу зөвд зөөлөн бай. Хүний эрх ардчиллын далбаан дор бурууд зөөлөн хандах ёсгүй.

2  |  0
Иргэд(66.181.191.13) 2023 оны 09 сарын 06

Нураагаач ээ олон юм яриад онолдоод бхиын

1  |  0
зочин(139.5.217.100) 2023 оны 09 сарын 06

Живсэн машинуудын төлбөрийг хэн олгох вэ

1  |  0
Зэрэглээ(139.5.216.130) 2023 оны 09 сарын 05

Урьдчилан сэргийлэх агга хэмжээ авахгуй иргэдээхохироож байгаа нь харамсалтай.\nГэвч амь намнаас илуу унэтэй зуйл гэж юу байхав дээ??..

1  |  0
чошсом(66.181.183.89) 2023 оны 09 сарын 06

монголчууд ташуураа бариад мордсон ч нураах чадалтай юм шүү!!!!! бушуу нураа!!!!!!!!!!

3  |  1
Top