АНУ, Европын Холбоо, Саудын Араб, Энэтхэг улс шинэ эдийн засгийн коридор нээх тохиролцоонд хүрчээ.
Энэтхэг-Ойрх Дорнод-Европ (IMEC) коридорыг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт энэхүү төслийн гол зорилго нь Ази, Персийн Булан, Европын орнуудын худалдааны харилцаа, интеграцийн өргөжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэжээ. IMEC нь Энэтхэгийг Персийн булангийн орнуудтай холбох зүүн болон Персийн буланг Европын орнуудтай холбох умард гэсэн хоёр тусдаа коридороос бүрдэх гэнэ.
Төслийн хүрээнд шинэ төмөр зам барьж, эдийн засгийн хувьд үр ашигтай транзит сүлжээг хангах юм. Ингэснээр, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Иордан, Израил болон Европ хооронд бараа үйлчилгээний саадгүй тээвэрлэлтийг хангана гэж талууд үзэж байна. Шинэ коридор нь Ази, Европ, Ойрх Дорнодын орнуудын интеграцийг дэмжихэд хувь нэмэр оруулна.
Сэтгэгдэл ( 0 )