АТГ: 20 000 төгрөгийн авлига авсан байцаагчийн хэрэг прокурорт шилжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгаснаас, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Тухайлбал, өөрийн албан тушаалд хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлж, бусдаас 20 мянган төгрөгийн авлига авсан улсын байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Хэргийн тухайд, Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч Х нь "Эмээлт" шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрсэн жолооч Э-ын тээвэрлэж явсан 1 тонн чацаргана жимсэнд шалгалт явуулж, өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн, жолооч Э-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг хураан авч, хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 150 мянган төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар эхнэрийнхээ дансаар жолоочоос 20 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.95.253) 2023 оны 09 сарын 19

Бага гэхгүй бузрын шантаачидыг илрүүлж байж улс хөгжинө.Ажлын садаа ичмээр дурак болж

0  |  0
Энх(202.126.90.122) 2023 оны 09 сарын 18

Авто тээврийн байцаагчийн өдөр бүр хийдэг ажил л байна\n

2  |  0
peee(202.126.89.43) 2023 оны 09 сарын 19

пээ базарвааний аймар хэрэг илрүүлсэн байна шүү. баяр хүргэе

3  |  0
Top