Хөххотын коммунист намын дарга авлига авсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

БНХАУ-ын Авлигатай тэмцэх товчооноос Өвөр Монголын өөртөө засах улсын Хөххотын Намын хорооны дарга Юн Гуанжоныг баривчлан шалгаж эхэллээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж буй аж. Авлигатай тэмцэх товчоо түүнийг хагас жилийн хугацаанд шалгаж улмаар энэ сарын 06-ны өдөр бүх албан тушаалаас нь чөлөөлөн, баривчилсан байна. Шалгалтын явцад түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээнээс их хэмжээний бэлэн мөнгө авч Хөх хотын хэд, хэдэн төслүүдийг өгсөн байж болзошгүй байна.

Юн Гуанжон нь Монгол гаралтай цагдаагийн офицероос ажлынхаа гарааг эхэлж байсан түүхтэй. Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаад 1990 онд Түжоу хошууны Ерөнхий прокуророор томилогдсон байна. Улмаар Өвөр Монголын намын хорооны мэргэжилтнээс эхлэн бүх шат дамжлагыг дамжин 2016 оны арваннэгдүгээр сард Хөххотын намын хорооны даргаар томилогдсон юм.

Хэрэв Юн Гуанжон хэрэг үйлдсэн нь тодорхой болвол 20-30 сая юанийг өөрөөс нь гаргуулан бүх насаараа хоригдох ял эдлэх юм. Хамгийн сүүлд Өвөр Монголын өөртөө засах улсын Хөххотын дэд захирагч Бай Шианчүн мөнгө угаасан, ажлын нууц задруулсан нь тогтоогдож, бүх насаараа хоригдох ял шийтгүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.152) 2019 оны 06 сарын 12

manayd awilga awsan lalaruudyg neg ingej shiitgekh yumsan

0  |  0
Top